Чөлөөтийнхөн Дэлхийн багийн аваргын төлөө өрсөлдөнө

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2017-01-25 11:48:08

Ираны чөлөөт бөхийн холбооноос Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо /ДБНХ/-той хамтран зохион байгуулах ДЦАШТ-д оролцох дэлхийн шилдэг найман багийн нэгээр Монголын багийг урьсан байна.

2017 оны Чөлөөт бөхийн эрэгтэй багуудын  ДЦАШТ ирэх хоёрдугаар сарын 16-17-нд Иран улсын Керманшах хотод болно. Чөлөөт бөхийн багийн дэлхийн АШТ хэмээгддэг уг тэмцээнд зохион байгуулагч Иран улсын багаас гадна Азербайжан, АНУ, Гүрж, ОХУ, Турк, Энэтхэг, Монгол улсын багууд оролцох юм. Энэ тэмцээний шагналын сан 50 мянган ам.доллар бөгөөд түрүүлсэн баг 25, хоёрдугаар байрт шалгарсан баг 15, гуравдугаар байрт шалгарсан баг 10 мянган ам.долларын шагнал хүртэнэ.

Д.Өлзий 

Связанные новости