Камеруны шигшээ Африкийн цомыг хүртлээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
bars@montsame.mn
2017-02-06 10:50:45

МОСКВА./TASS/. Камеруны шигшээ баг Габон улсад болсон хөлбөмбөгийн Африкийн цомын тэмцээнд түрүүллээ. Шувтаргын тоглолтод камерунчууд Египетийн багийг 2:1-ийн харьцаагаар хожжээ.

Камеруны багийн бүрэлдэхүүнд тоглосон Николя Н Купу /59 дэхь минут/, Венсан Абубакар /88дэхь минут/ хоёр гоол хийсэн бол хожигдсон багаас Мохамед Эль Ненни хаалганд бөмбөг оруулсан байна.

Камеруны шигшээ баг түүхэндээ Африкийн цомын эзнээр тавдахь удаагаа шалгарч байгаа бөгөөд хамгийн сүүлд 2002 онд тивийн цом хүртэж байжээ.

Египетийн багийн хувьд тэмцээнд 7 удаа цомын эзэн болж байсан нь дээд амжилт бөгөөд тус баг Африкийн цомыг хамгийн сүүлд 2010 онд хүртэж байв. 

О. Барс

 

Связанные новости