Залуу малчдыг дэмжих аян Дорнод аймагт үргэлжилж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
dornod@montsame.mn
2017-02-07 17:31:09

УИХ-ын гишүүн, Монголын морин спорт, залуу уяачдын холбооны ерөнхийлөгч Д.Гантулгын санаачилгаар хэрэгжиж байгаа “Залуу малчдыг дэмжих аян” Дорнод аймагт үргэлжилж байна.

Аяны хүрээнд Монгол поп чиглэлээр уран бүтээлээ туурвидаг “Увертюра” хамтлаг “Монгол минь” тоглолтоо хийж, олсон орлогоороо аймаг бүрээс нэг залуу малчин өрхийг сонгож, 50 эм төлөг авч өгч малжуулах юм. Түүнчлэн малчдын зөвлөлгөөн, уяачдын хурал зохион байгуулахаар төлөвлөжээ. Аяны өдрүүдэд УИХ-ын гишүүн Д.Гантулга “Менежерээс манлайлагч руу”, “Амжилтын гараа” зэрэг нас насныханд зориулсан илтгэл тавина.

Б.Туяа

Связанные новости