Дорнод аймгийн бичин жилийн 9 алдартныг тодруулна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД“Дорнод” сонин сар шинийн босгон дээр уншигчдынхаа санал асуулгаар “Муу нүүрт” хэмээгч Гал бичин жилийн Дорнод аймгийн 9 алдартныг тодруулах гэж байна. Алтан гахай жил буюу 2007 оноос эхлэн өдгөө 10 дахь жилдээ уламжлал болгон зохион байгуулж буй энэхүү нэр хүндтэй шалгаруулалтад энэ жил амжилт ололтоороо тэргүүлсэн 24 хүнийг салбар салбараас нь нэр дэвшүүлэн ирүүлжээ.
Монгол Улсын Орон нутгийн 6 удаагийн шилдгээр шалгарсан нийгэм, улс төр мэдээллийн 7 хоног тутмын “Дорнод” сонин 1500 гаруй захиалагчийнхаа хүрээнд шалгаруулалтын санал асуулгыг явуулах юм. Санал асуулгыг 2-р сарын 17-ны 18.00 цаг хүртэл “Дорнод” сонины редакц дээр хүлээн авч, хөндлөнгийн комиссыг байлцуулан дүнг гаргаснаар бичин жилийн 9 алдартан тодрох нь ээ.
Жил жилийн 9 алдартанд Дорнодоос төрсөн гавьяат цолтнууд шагналыг нь хүндэтгэлтэйгээр гардуулдаг нь дээрх шалгаруулалтын нэг онцлог юм.
Б.Туяа