Хурдан морины бүсийн 5 уралдаан болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2017-03-06 17:03:44

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн хэмжээнд 2017 онд зохион байгуулах хурдан морины “Аймгийн бүс”-ийн уралдааны хуваарийг баталжээ.

Нийтдээ 5 уралдаан зохион байгуулахаар төлөвлөсөн бөгөөд ирэх ням гарагт болох аймгийн алдарт уяачдын нэрэмжит дээд 3 насны морьдын хаврын бүсийн уралдаанаар эхлэх юм.

Мөн энэ оны 4 дүгээр сард доод 3 насны морьдын “Булганхангайн ирээдүйн түмэн эх-2017” аймгийн бүсийн уралдаан, “Хутаг-Өндөрийн хурд-2017” уралдаан, 7-р сард баруун бүсийн шигшмэл хурдан бүх насны морьдын уралдаан, “Булганхангай” МСУХ-ны 20 жилийн ой, Бүрэгхангай сумын “Хоёр түмэн адууны баяр”-ын азарга, их насны морьдын уралдааныг зохион байгуулахаар төлөвлөөд байна.

М.Батжаргал

Связанные новости