Дорнодоос 200 хүн бүртгүүлээд байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОДДорнод /МОНЦАМЭ/. Бүгд найрамдах Солонгос улс руу гэрээт ажилчин явуулах бүртгэл Дорнод аймагт 3 хоног үргэлжилж, өнөөдөр дууслаа.
Тус аймгийн хувьд 200 иргэн бүртгүүлэх хязгаар тогтоосон ч эхний өдөр гэхэд л 140 орчим хүн бүртгүүлсэн байдлаас ажихад хөдөлмөрийн насны ажилгүй болон гадаад орныг зорих хүсэл тэмжүүлэлтэй залуус олон байгааг харуулж байна. Бүртгэлд хамрагдсан 18-39 насны энэ иргэд Солонгос хэлний шалгалт өгөх юм. Шалгалтыг ирэх 4 дүгээр сарын эхний 7 хоногт багтааж сонсох, унших хэлбэрээр авна гэж Дорнод аймгийн Хөдөлмөрийн халамж үйлчилгээний газрын Хөдөлмөрийн хэлтсийн дарга Т.Сүмбэр ярив.
2014 оноос хойш тус аймгаас Солонгос улс руу 170 гаруй хүн гэрээт ажилчнаар явсан гэсэн стасистик байдаг байна. Энэ онд улсын хэмжээнд 8000 иргэнийг бүртгэж, тэдний 1500 хүнийг БНСУ-д гэрээт ажилчнаар зуучлах гэнэ.
Б.Туяа