3000 орчим хүүхдийн сурч боловсрох нөхцөл боломж сайжирна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2017-03-20 22:27:57

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймагт энэ онд боловсрол соёлын салбарт томоохон хөрөнгө оруулалт хийгдэж 3000 орчим хүүхдийн сурч боловсрох нөхцөл боломж сайжирна гэж үзэж байна.

Тухайлбал Баянзүрх сумын 320 хүүхдийн хичээлийн байр, Цагааннуур суманд 100 ор, Ханх суманд 150 ор, Чандмань-Өндөр суманд 100 ор бүхий дотуур байр, Тосонцэнгэл сумын сургуулийн дотуур байрны ус ариун цэврийн байгууламж зэргийн барилгын ажлыг дуусгана. Мөн Цагаан-Үүр, Улаан-Уул, сумуудын сургуулийн хичээлийн байруудын барилгын ажил үргэлжилж Мөрөн суманд 100 хүүхдийн цэцэрлэгийн барилгын ажил, Рашаант суманд 320 хүүхдийн хичээлийн байр, Чандмань-Өндөр сумын 240 хүүхдийн хичээлийн байрны барилгын ажил эхэлж хүүхдүүдийн сурч боловсрох нөхцөл боломж бүрдэх ажээ.

Б.Гантуяа 

Связанные новости