“Төмөр нар” эрх чөлөөний үнэ цэнийг харуулна
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ"Төмөр нар" уран сайхны кино үзэгчдэд хүрэхэд бэлэн боллоо.
Тус киноны ерөнхий найруулагчаар Л.Ган-Эрдэнэ, зохиолч, продюссер Ж.Буянтөгс, продюссер П.Бэрхээдэй, С.Орхонтуул нарын баг хамт олон ажиллав.
Энэхүү кинонд хүүхэд насны алдаа оноо, гэнэн томоогүй үйлдэл болон одоогийн нийгмийн бодит байдлыг харуулжээ.Мөн хүүхэд насандаа гэрэл гэгээтэй сайхан амьдрал ямар чухал болохыг хүргэх юм. Хүүхдийн хорих газрын эрээн бараантай амьдралыг харуулсан ч түүнээс ухаарал, амьдралын утга учир, эрх чөлөөний үнэ цэнийг илэрхийлэх сонин содон, нэгийг ойлгож хоёрыг тунгаахаар кино болсон хэмээн уран бүтээлчид онцолж байна.
Тун удахгүй киноны нээлтийн товоо зарлах юм байна.
Ж.Болор
Связанные новости
Министр юстиции и внутренних дел Монголии посетил Постоянную палату Третейского суда в Гааге
20 часа
В 2026 году Монголия и Россия отметят 105-ю годовщину установления дипломатических отношений
20 часа
Дирекция особо охраняемой природной территории пустыни Гоби удостоена государственной награды
1 день
Ulaanbaatar