А.Овечкины тэшүүрийг 9500 доллароор заржээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
bars@montsame.mn
2017-03-28 15:48:54

МОСКВА./TASS/. Үндэсний хоккейн лигийн “Вашингтон” багийн ахлагч Александр Овечкины хэрэглэж байсан тэшүүр хандивын дуудлага худалдааны үеэр 9,5 мянган доллароор зарагджээ. Энэ тухай “Monumental Network” сонинд мэдээлсэн байна.

Уг тэшүүр дээр Москва болон Вашингтон хотын түүхэн дурсгалт газруудыг дүрсэлсэн байдаг аж. Зүүн хөлийн тэшүүр дээр Василий Блаженныйн сүмийг дүрсэлсэн бол баруун хөлийнх дээр нь Вашингтон дахь Цагаан ордны дүрс байдаг.

Дуудлага худалдаанаас олсон орлогыг хөгжлийн бэршээлтэй хоккейчдыг дэмждэг "Америкийн тусгай хоккейн холбоонд" хандивлах ажээ.

Александр Овечкин “Вашингтон” багийн бүрэлдэхүүнд 2005 оноос хойш тоглож байгаа бөгөөд тэрбээр энэ тоглолтын улиралд 74 тоглолт хийхдээ 30 гоол оруулж, 32 оновчтой дамжуулалт хийгээд байна.

О.Барс

 

 

 

Связанные новости