“Женко Тур Бюро" компанийн хувьцааны ханш 3.7 хувиар өсчээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГУлаанбаатар /МОНЦАМЭ/.Хөрөнгийн биржийн өнөөдрийн арилжаагаар “I”, “II, “III” ангилалд бүртгэлтэй 18 компанийн 792 164 ширхэг хувьцаа арилжсанаас 10 компанийн хувьцааны ханш өсчээ.
Тодруулбал 4 компанийн хувьцааны ханш буурсан бол 4 компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. “Женко Тур Бюро" компанийн хувьцааны ханш хамгийн өндөр буюу 3.7 хувиар өссөн бол "Хэрлэн хивс” компанийн ханш хамгийн өндөр буюу 14.32 хувиар уналаа.
Мөн өдөр ЗГҮЦ хоёрдогч зах зээлийн арилжаагаар нийт 3,602 ширхэг үнэт цаас 344 сая 918 480 төгрөгөөр арилжсан байна.
Ингэснээр "MSE ALL" индекс 820.49 нэгж болж 0.37 хувиар өсчээ.
Связанные новости

Спектакль "Морин хуур" получил Приз зрительских симпатий на фестивале “Байкальский талисман”
20 часа

Малые и средние золотодобывающие предприятия будут поставлять золото международным компаниям
23 часа

Монгольская делегация принимает участие в работе 113-й сессии Международной конференции труда
1 день