Ө.Бат-Орших харцага чансааг тэргүүлж эхэллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТУлаанбаатар /МОНЦАМЭ/. Увс аймгийн Улаангом сумын харьяат, БХИС, "Монгол керамик" компаний бөх, Монгол Улсын харцага Ө.Бат-Орших Ардчилсан нам байгуулагдсаны 27 жилийн ойд зориулсан барилдаанд түрүүлснээр Тахиа жилийн шилдэг бөхчүүдийн чансааг тэргүүлж эхэллээ.
Чансаа өндөртэй бөхчүүд хүчээ сорьсон тус барилдаанд оллоо улсын арслан Н.Батсуурь үзүүрлэж, их шөвөгт улсын аварга С.Мөнхбат, улсын арслан Э.Оюунболд нар үлдсэн байна. Өсөх ирээдүйтэй бөхийн шагналыг Төв аймгийн Баянчандмань сумын харьяат, “Сүлд” спорт хороо, Дүнжингарав дэвжээний бөх, аймгийн арслан Э.Ууганбаяр хүртэв.
Д.Өлзий