ДЭМБ: 2 тэрбум орчим хүн ялгадас агуулсан бохир ус ундандаа хэрэглэж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
dorjkhand@montsame.mn
2017-04-13 18:19:10

Аргагүйн эрхэнд бохир ус уусны улмаас жил бүр хэдэн зуун мянган хүн амиа алдаж байна гэж ДЭМБ өнөөдөр мэдэгдээд, бүх нийтийг аюулгүй ундны усаар хангахад ихээхэн хэмжээний хөрөнгө оруулалт хийхийг дэлхий дахинд уриаллаа.

ДЭМБ-ын Олон нийтийн эрүүл мэндийн газрын тэргүүн Мария Нейра хэлэхдээ “өнөөдөр дэлхийн хэмжээнд бараг 2 тэрбум хүн ялгадас агуулсан бохир усыг ундандаа хэрэглэж байна. Үүний улмаас булчин задрах тахал, цусан суулга, гэдэсний хижиг, саа зэрэг өвчний тархалт нэмэгдэж байна” гэв.

Түүний хэлснээр, аргагүйн эрхэнд бохир усыг ундандаа хэрэглэж байгаагийн улмаас цусан суулгаар л гэхэд жилд 500 мянга орчим хүн амиа алдаж байна.

2030 он гэхэд ядууралд цэг тавих, хүмүүсийн аж амьдралыг сайжруулах, тухайлбал аюулгүй бөгөөд хямд ус, ариун цэврийн байгууламжаар бүх нийтийг хангах зэрэг асуудлыг тусгасан “Тогтвортой хөгжлийн зорилтууд”-ыг НҮБ-ын Ерөнхий Ассамблей 2015 онд баталсан билээ.

Дэлхийн банкны тооцоолсноор, улс орнууд эдгээр зорилтод хүрэхийн тулд дэд бүтцийн салбарт оруулж буй хөрөнгө оруулалтаа гурван дахин нэмэгдүүлэх шаардлагатай байна.

Г.Доржханд

Связанные новости