“AC Milan” багийг Хятадын компанийн тэргүүлсэн консорциум худалдан авчээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
БЭЭЖИН. /Xinhua/. Хятадын компанийн тэргүүлсэн консорциум Италийн хөлбөмбөгийн дээд лигийн /Serie A/ “AC Milan” багийг худалдан авчээ.
“AC Milan”-ыг эзэмшигч компани болон Хятадын компани тэргүүтэй консорциум өчигдөр хамтарсан мэдэгдэл хийхдээ “худалдах/худалдан авах гэрээг эцэслэн байгууллаа” гэжээ.
Мэдэгдэлд дурдсанаар, Италийн Ерөнхий сайд асан Сильвио Берлусконигийн эзэмшиж байсан компани “AC Milan” багийн нийт хувьцааны 99.93 хувийг 740 сая евро буюу 788 сая доллароор консорциумд худалдсан байна. Энэ нь Хятадын компанийн давамгайлалтай консорциум Европын хөлбөмбөгийн багийг хамгийн өндөр үнээр худалдан авсан тохиолдлуудын нэг юм.

“AC Milan”-ыг худалдахаар өнгөрсөн оны наймдугаар сард тохиролцоонд хүрсэн хэдий ч гэрээг эцэслэн байгуулах ажил нэг бус удаа хойшлогдсон байна.
Тус баг шинэ эзэнтэй болсныхоо дараах анхны тоглолтоо маргааш Хятадын компанийн тэргүүлсэн өөр нэгэн консорцуимын эзэмшилд байдаг “Inter Milan” багтай хийх аж.
Г.Доржханд