Хөшигийн хөндийгөөс Улаанбаатар хүртэлх хурдны замын гүйцэтгэл 16 хувьтай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
yesukheitumur@montsame.gov.mn
2017-04-20 21:01:53
Yesukheitumur Tumurbaatar

Төв /МОНЦАМЭ/. Улаанбаатар-Хөшигийн хөндийн шинэ нисэх онгоцны буудал чиглэлийн хурдны замын төслийн ажлаар 32,2 км замыг 2019 оны долоодугаар сард бүрэн ашиглалтад оруулж хүлээлгэн өгөхөөр төлөвлөн ажиллаж байгаа бөгөөд ажлын явц 16 хувьтай байна гэж Лей Күнлун дурдлаа.

Төв аймгийн ЗДТГ-ын дарга хөшигийн хөндийн шинэ нисэх онгоцны буудлын хурдны зам тавих төслийн гүйцэтгэх захирал Лей Күнлунийг уулзлаа.

Төв аймгийн ЗДТГ-ын дарга Ч.Сарангэрэл Улаанбаатараас Хөшигийн хөндий чиглэлийн хурдны зам тавих төслийн гүйцэтгэх захирал Лэй Күнлунтэй уулзлаа. Уулзалтаар нийгмийн хариуцлагын гэрээний хүрээнд орон нутагтай хэрхэн хамтарч ажиллах талаар санал бодол солилцов.

Лэй Күнлун хэлэхдээ “Өнгөрсөн онд бусад аймаг орон нутагт нийгмийн хариуцлагын хүрээнд дунд сургуулийн спорт заал болон цэцэрлэгийн тохижилтыг хийсэн. Уг ажлын үргэлжлүүлж энэ онд Төв нутагт зохион байгуулна” гэдгээ илэрхийлэв.

Төслийн ажилд аймаг орон нутгаас хүнсний ногоо, мах махан бүтээгдэхүүн нийлүүлэхээс гадна аймаг орон нутгаас ажиллах хүчин нийлүүлэх тал дээр санал солилцож тохиролцсон гэж Төв аймгийн ЗДТГ-ын дарга Ч.Сарангэрэл онцолсон юм.
 

Т.Есүхэйтөмөр

Связанные новости