Ойрын өдрүүдэд шороон болон цасан шууртай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
yesukheitumur@montsame.gov.mn
2017-04-25 07:34:30
Yesukheitumur Tumurbaatar

Төв /МОНЦАМЭ/. Өнөөдөр болон маргааш уулархаг нутгаар шороон болон цасан шуургатай байхыг Төв аймгийн УЦУОША-ны албанаас мэдээллээ.

 

Тодруулбал дөрөвдүгээр сарын 23-наас 27-ныг хүртэлх тав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөвөөр 23-нд зарим газраар бага зэргийн хур тунадас, уулархаг нутгаар нойтон цастай байх төлөвтэй байгаа ажээ.

 

Салхи 22-23, 25-26-нд зарим газраар16-18 м/с хүрч шороон болон цасан шуурга шуурна. Ихэнх хугацаанд нутгийн зүүн хойд хэсгээр шөнөдөө 5-10 хэмийн хүйтэн, өдөртөө 4-9 хэмийн дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 хэмийн хүйтэн, өдөртөө 7-12 хэмийн дулаан байна гэж Төв аймгийн УЦУОША-ны синоптик инженер Б.Заяа хэллээ.

 
Т.Есүхэйтөмөр
Связанные новости