Хилчдийнхээ хүүхдүүдийг эргэлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган /МОНЦАМЭ/ Хилийн 0286 дугаар ангийн удирдлага, ахлагч, эмэгтэйчүүдийн хэсгээс санаачлан Булган аймгийн Тэшиг сумын ерөнхий боловсролын сургуулийн дотуур байранд амьдардаг хилчдийнхээ хүүхэд, багачуудын ахуй, амьдралтай танилцлаа.
Энэ үеэр хойч үеийнхээ сурч боловсрох, амьдрах таатай нөхцлийг бүрдүүлэх, хилч үзлийг төлөвшүүлэх зорилгоор хилчдийн модоор урласан хичээлийн ширээ, сандал, номын тавиурыг сургуулийн удирдлага, дотуур байрны багш, хүүхдүүдэд хүлээлгэн өгсөн байна.
-Бидний энэ санаачлагыг багш, сурагчдын талархлыг хүлээсэн авсан. Мөн “Мэргэжил бүхэн сайхан” уриан дор Тэшиг сумын бүрэн дунд сургуулийн 9 дүгээр ангийн сурагчдад мэргэжлээ сонгоход нь туслах, эх оронч, хилч үзлийг төлөвшүүлэх зорилгоор хилийн 0286 дугаар ангиас “Хилийн тухай хууль”, “Хил хамгаалах байгууллагын албан хаагчдад тавигдах шаардлага”, “Иргэдийг сонгон шалгаруулах журам” зэргээр яриа, таниулга хийлээ. Улсын хил хамгаалалтад ашиглагдаж байгаа зэвсэг, галт хэрэгсэл, техник, хилийн манааны хувцас, тоног хэрэгсийг танилцуулан, албаны нохойн үзүүлбэрийг сонирхуулж байгууллага, үйл ажиллагаагаа сурталчиллаа гэж Хилийн цэргийн 0286-р ангийн хошууч Б.Оюун-Эрдэнэ мэдээллээ.

М.Батжаргал