Сувилагчийн өдрийг тэмдэглэлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
yesukheitumur@montsame.gov.mn
2017-04-30 14:36:34
Yesukheitumur Tumurbaatar

Төв /МОНЦАМЭ/. Төв аймгийн Нэгдсэн эмнэлгээс Зуунмод сумын Мөнх-Алдрын талбайд өнөөдөр “Сувилагчийн нэг өдөр” арга хэмжээг зохион байгуулав.

Төв аймгийн Нэгдсэн эмнэлэг тавдугаар сарын 12-нд болох Олон улсын сувилагчийн өдрийг угтан “Сувилагчийн нэг өдөр” арга хэмжээ зохион байгуулж буй бөгөөд өдөрлөгөөр ойролцоогоор 200 гаруй иргэн өртөөлчилсөн үйлчилгээнүүдэд хамрагдсан аж. Мөн сувилагч нар “Сувилагчийн нэг өдөр”-ийн өглөө өөрсдөө дасгал хөдөлгөөн хийж, ард иргэдээ дасгал хөдөлгөөн хийхийг уриалан дуудав. Төв аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Мөнхтуяа “Ард иргэдийнхээ эрүүд энхийн манаанд өнөөдрийн байдлаар 150 гаруй  сувилагч ажиллаж буй бөгөөд цаг үргэлж  иргэддээ нийцсэн үйлчилгээг түргэн шуурхай хүргэдэг” хэмээн тэрээр онцолсон юм.

Сувилахуйн шинжлэх ухааныг үндэслэгч Флоренц Найтингийн төрсөн өдрийг дэлхий дахинд “Олон улсын сувилагчийн өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүлдэг. Манай улс 1996 оноос хойш 21 дэх жилдээ тэмдэглэн өнгөрүүлж байгаа аж.


 

Т.Есүхэйтөмөр

Связанные новости