"Захиргааны байгууллагын хяналт-шинжилгээ, үнэлгээний чадавхийг бэхжүүлэх" сургалт болж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2017-05-01 13:06:48
Улаанбаатар /МОНЦАМЭ/ Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Швейцарийн хөгжлийн агентлаг, Дэлхийн банк, "Монгол Улсад нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх" төсөлтэй хамтран "Захиргааны байгууллагын хяналт-шинжилгээ, үнэлгээний чадавхийг бэхжүүлэх" сургалтыг Батлан хамгаалах Яамны "Энхийн төлөө" цогцолборт зохион байгуулж байна.
Сургалтад нийслэл болон 21 аймгийн хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтэс, төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн дарга, мэргэжилтэн гээд нийт 120 гаруй, Булган аймгаас таван мэргэижлтэн оролцож байна. 
Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга У.Бямбасүрэн:
-Засгийн газар хяналт-шинжилгээ, үнэлгээг стратегийн чиг үүрэг гэж үзэж байна. Захиргааны байгууллагын үйл ажиллагааны үр дүн хүссэн хэмжээнд хүрэхгүй байгаа. Тиймээс төрийн захиргаа, хяналт-шинжилгээ, үнэлгээний ажилтнуудыг оролцуулан сургалт хийж байна гэж сургалтын нээлт дээр онцоллоо.
Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 89 дугаар тогтоолоор шинэчлэн баталсан "Бодлогын баримт бичгийн хэрэгжилт, захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх нийтлэг журам" хяналт-шинжилгээ, үнэлгээний онол, арга зүй, хэрэглэгчийн үнэлгээний хэрэгцээ ба судалгааны арга зүй, хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн хэрэгжилт, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлтийг тайлагнахад анхаарах асуудал зэрэг агуулгаар сургалт хийх юм байна.
 
М.Батжаргал
Связанные новости