Ихэнх нутгаар нойтон цас орж, хүчтэй шуурахыг анхааруулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
boloroo8136@gmail.com
2017-05-02 13:00:49
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөө маргаашдаа баруун болон төвийн аймгуудын нутгаар, энэ сарын 3-4-нд ихэнх нутгаар хур тунадас, нойтон цас орж, хүчтэй салхи шуурга шуурч, хүйтрэхийг Ус, цаг уур орчны хүрээлэнгээс малчид, тээвэрчид, иргэдэд онцгойлон анхаарууллаа.

Маргааш ихэнх нутгаар, 4-нд төв болон зүүн аймгуудын нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 5-нд зүүн аймгуудын нутгаар хур тунадас, нойтон цас орно. Салхи 3-4-нд ихэнх нутгаар, 5-нд говь талын нутгаар секундэд 16-18 метр, зарим үед секундэд 24 метр хүртэл ширүүсч шороон болон цасан шуурга шуурна.

Ихэнх нутгаар хүйтэрч Хүрэн бэлчир, Дархадын хотгор болон Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 2-7 градус, говь, талын нутгаар шөнөдөө 0-5 градус, өдөртөө 11-16 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 7-12 градус дулаан байх аж.
Ж.Болор
Связанные новости