250 кг-аар турсан эмэгтэй Энэтхэгээс АНЭУ руу явжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОНИН ХАЧИН
АБУ-ДАБИ. /BBC/. Дэлхийн хамгийн хүнд биетэй эмэгтэй гэгддэг Египетийн иргэн Эман Абд эль Аты Энэтхэг улсад жин хасах хагалгаанд орж, 250 кг-аар турсныхаа дараа эмнэлгээс гарчээ.
500 кг орчим жинтэй байсан Эман Абд эль Аты эмчилгээ хийлгэхээр Энэтхэгт тусгай нислэгээр ирсэн юм. Тэрбээр хоёрдахь шатны эмчилгээ хийлгэхээр Арабын Нэгдсэн Эмират Улсын /АНЭУ/ Абу Даби хот руу бизнес ангиллаар ниссэн байна.
Түүнийг эмчилж байсан эмч ярихдаа "Эманыг явуулсан нь алдаа боллоо" гэжээ. Учир нь, Эманы эгч Шайма Селим ярихдаа "миний дүү одоо хэр нь ярьж, хөдөлж чадахгүй байгаа бөгөөд эмнэлгийнхний хэлж байгаа шиг тийм их жин хасаагүй" гээд нийгмийн сүлжээнд богино хэмжээний бичлэг тавьсан байна.

Харин Энэтхэгийн эмнэлэг энэ мэдээллийг эрс үгүйсгэж байгаа юм.
Мэс заслын эмч Муффи Лакдавала ярилцлага өгөхдөө "хатагтай Селим өөрийн дүүг дахин явж чаддаг болтол нь эмнэлэгт байлгахыг хүссэн боловч гэмтлийн эмч нар түүнд "Абд эль Аты хэзээ ч явдаг болж чадахгүй "гэж хэлсэн байсан" гэжээ.
Х.Сарнай