Булганы Сайхан суманд малын шөвөг яр гэдэг өвчин гарчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Сайхан суманд хонины цэцэг өвчин шинж тэмдэг илэрсэн гэсэн мэдээлэл ташаа болж малын шөвөг яр гэдэг өвчин болох нь улсын мал эмнлэгийн лабораторийн шинжилгээгээр тогтоогдлоо гэж аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын мал эмнэлгийн хэлтсийн дарга Л.Цэнгэлмаа ярьлаа.
Сайхан сумын Ундрах багийн нутаг Цөнгөрөг гэдэг газар нутаглаж байгаа Н.Ганбаатар хонинд өвчний сэжиг бүхий тохиолдол илэрсэнтэй холбогдуулан сумын Засаг даргын захирамж гаргаж хязгаарлалтын дэглэмийг түр тогтоон хүн малын шилжилт хөдөлгөөнийг хязгаарлан, айл өрхүүдэд цэцэг өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлэх мэдээллийг хүргэн ажиллажээ.
Мөн аймгийн онцгой комиссын дарга тушаал гаргаж Булган суманд зохион байгуулагдаж байсан “Булган хангайн Ирээдүйн түмэн эх-2017” хаврын бүсийн уралдаан, аймаг, сумын хэмжээнд малын шилжилт хөдөлгөөнийг хориглоод байсан юм.
Бог малын шөвөг яр нь малаас эрүүл малд хавьтлын замаар ихэвчлэн төл мал эхээ хөхөх үе болон өвчин нэг сууриас нөгөө суурийн малд зөвхөн өвчтэй буюу өвчлөөд эдгэрсэн малаар дамжин халдварладаг аж.

М.Батжаргал