Л.Мессигийн ихрийг Иранд баривчилжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОНИН ХАЧИНЛОНДОН./ВВС/. Гадаад төрхөөрөө хөлбөмбөгийн “Барселона” клубын довтлогч Лионель Месситэй яг адилхан учраас олны танил болж амжсан Ираны оюутныг цагдаа нар саатуулжээ.
Уг хэрэг явдал Хамадан хотод болсон ба Месситэй тун төстэй Реза Парастеш-тэй хамт гудамжинд селфи хийхийг хүссэн хүмүүс маш олноороо цугларсан байсан тул цагдаа нар нийгмийн хэв журмыг зөрчсөн гэж үзсэн байна.
Цагдаа нар Месситэй адилхан залуугийн машиныг нь битүүмжилж, өөрийг нь цагдаагийн газарт хүргэжээ.
Өдгөө 25 настай Реза Парастеш хэдэн сарын өмнө “Барселона” клубын 10 дугаартай футболкийг өмсөн зургаа авахуулснаасаа хойш тэр даруйдаа алдаршсан гэнэ.

Энэ зураг сүлжээнд тавигдсанаар оюутан Реза Парастешийг алдартай болгосон ба тэрбээр нэрт хөлбөмбөгчний хэв маягийг дууриан сахлаа засах болжээ.
“Одоо хүмүүс намайг Ираны Месси гэх болсон, одоо түүний дохио зангаа, байгаа байдлыг нь дууриах хэрэгтэй гэж хүмүүс надад зөвлөх болсон. Намайг олон нийтийн өмнө гарахад хүмүүс маш их гайхдаг” хэмээн Парастеш Франс Пресс агентлагт ярилцлага өгөхдөө хэлжээ.
“Би хүмүүсийг баярлуулж байгаадаа өөрөө баяртай байдаг. Үүнийгээ мэдэрсэн тэр үед би сэргэлэн цовоо эрч хүчээр дүүрэн болдог” гэж хөлбөмбөгчний ихэр ярьж байна.
Сэтгүүлч сурвалжлагчид Реза Парастештт амар заяа үзүүлэхээ больсон ба тэрбээр загварын хэд хэдэн агентлагтай гэрээ байгуулаад байгаагаас гадна Мессигийн дүр төрхөд "бүрэн уусан орохын" тулд хөлбөмбөгийн нарийн техникүүдийг сурч байгаа аж.
О.Барс