Азийн орнуудын Био аюулгүй байдлын асуудлаар Улаанбаатарт зөвлөлдөж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Даяарчлал, зах зээлийн харилцаа өргөжсөнтэй уялдаж биологийн олон янз байдлыг хамгаалах, био аюулгүй байдлыг хангахтай холбогдолтой харилцааг зохицуулах, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, оролцогч талуудын үүрэг, хариуцлагыг өндөржүүлэх шаардлага улс орон бүрт тулгарч байна.
Энэ цаг үед Улаанбаатарт "Био аюулгүй байдлын зуучлагч механизм" сэдэвт Азийн орнуудын албан бус хорооны хоёр дахь удаагийн зөвлөлдөх уулзалт энэ сарын 10-12-нд Пума зочид буудалд болж байна. Тус уулзалтыг Био аюулгүй байдлын Картагены протоколын Нарийн бичгийн дарга нарын газраас Монгол Улсын Засгийн газартай хамтран зохион байгуулж байгаа юм.
Био аюулгүй байдлын уг протоколд нэгдэн орсон Азийн бүсийн Малайз, Камбож, Монгол, Хятад, БНСУ, Филиппин улсын нийт 12 төлөөлөгч тус зөвлөлдөх уулзалтад оролцож байна.
Монгол Улс, Биологийн олон янз байдлын конвенци болон Картагены протоколын гишүүн орон бөгөөд 2002 онд уг протоколыг соёрхон баталж, "Хувиргасан амьд организмын тухай хууль"-ийг 2007 онд батлан хэрэгжүүлж, био аюулгүй байдлыг хангах орчинг бүрдүүлэхээр ажиллаж байгаа юм.
Энэ удаагийн уулзалтаар биологийн олон янз байдлыг хамгаалах, био аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааг боловсронгуй болгоход шаардлагатай бүс нутгийн сүлжээ, олон нийтийн мэдээлэл, мэдлэг, оролцоог хангах, чадавхийг бэхжүүлэх, зохион байгуулалтын болон бусад асуудлаар оролцогч талууд зөвлөлдөж байна. Мөн Азийн бүсийн 2017 оны Био аюулгүйн зуучлагч механизм-мэдээллийн сангийн зорилтуудад үндэслэн дүн шинжилгээ хийж, үнэлж дүгнэхээр төлөвлөжээ.

Д.Өлзий