Эверестэд ганцаараа нууцаар авирахыг завдсан этгээдийг баривчилжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОНИН ХАЧИН
КАТМАНДУ.. /ВВС/. Зөвшөөрөл авалгүйгээр дэлхийн ноён оргил болох Эверестэд авирахыг завдсан эрэгтэйг Балбын холбогдох албаны хүмүүс баривчилжээ. Тус оргилд авирахын тулд 11 мянган доллароор зөвшөөрөл авах ёстой байдаг.
7300 м-ийн өндөрт ганцаараа гараад байхад нь Өмнөд Африкийн иргэн, 43 настай Райан Шон Дэви-г өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт баривчилсан байна.
7300 м-ийн өндөрт ганцаараа гараад байхад нь Өмнөд Африкийн иргэн, 43 настай Райан Шон Дэви-г өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт баривчилсан байна.
Тэрбээр зөвшөөрөл авалгүйгээр оргил руу авирсандаа уучлалт гуйсан боловч “надтай яг л алуурчин мэт харьцаж байсан” гэж гомдолложээ.
Эверестэд авирах оролдлогыг ганцаараа хийж байсан тохиолдол тун ховор аж.
Уулчид наад зах нь нэг хөтөч болон уулын бэлд орших бааз дахь сайн тоног төхөөрөмжтэй дэмжлэг үзүүлэх багийн тусламжтайгаар дэлхийн хамгийн өндөр цэгт хүрдэг байна.
Балба нь эдийн засгийн хувьд Эверестэд авирах экспедицүүдээс хураасан мөнгөнөөс ихээхэн хамааралтай байдаг аж.
Хураамжийн мөнгө өгөхөөс зайлсхийн Эверестэд ганцаараа нууцаар авирахыг завдсан уулчин Райан Шон Дэви-г хорих ялаар шийтгэхээс гадна 22 мянган долларын торгууль ногдуулж магадгүй юм.
Г.Доржханд