Дэлхийн хамгийн өндөр цалинтай гүйцэтгэх захирлууд тодорлоо

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОНИН ХАЧИН
sarnai@montsame.mn
2017-05-13 12:37:45
НЬЮ-ЙОРК. /Bloomberg/. "Forbes" сэтгүүл хамгийн өндөр цалинтай гүйцэтгэх захирлуудын нэрсийг зарлажээ.

Уг жагсаалтыг онлайн худалдааны "Jet.com" вебсайтын үүсгэн байгуулагч, 45 настай Марк Лор тэргүүллээ. Өнгөрсөн жилийн хугацаанд Марк Лорын орлого 236 сая долларт хүрсэн байна. Харин жагсаалтын хоёрдугаар байранд "Apple" компанийн гүйцэтгэх захирал Тим Күүк бичигдсэн байна. Тим Күүк нэг жилийн хугацаанд 150 сая доллар олсон байна. 

Дэлхийн хамгийн өндөр цалинтай гүйцэтгэх захирлуудын тоонд "Evercore Partners" компанийн захирлуудын зөвлөлийн тэргүүн Жон Вайнберг /124 сая доллар/, "Google"-ийн толгой компани болох "Alphabet" корпорацийн ерөнхий захирал Сундар Пичаи /106,5 сая/ болон "Tesla" компанийн ерөнхий захирал Илон Маск /99,7 сая доллар/ нар удаалжээ.
Х.Сарнай 
Связанные новости