ОУХМ Х.Даваачимэг Ази тивийн АШТ-ээс хүрэл медаль хүртэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2017-05-13 13:43:59
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Энэтхэгийн Шинэ Дели хотноо болж байгаа чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн 55 кг-д хүчээ сорьсон ОУХМ Х.Даваачимэг хүрэл медаль хүртлээ.

Өчигдөр манай таван эмэгтэй бөх барилдсанаас ийнхүү ганц хүрэл медаль хүртсэн Х.Даваачимэг медалийн төлөөх хариуцлагатай барилдаанд БНСУ-ын Шин Хе Ли-г ялсан юм. Харин эмэгтэйчүүдийн 60 кг-д Б.Шоовдор эхний тойрогт Вьетнамын бөхийг ялсан ч Японы Рисако Каваид ялагдаж, медалийн төлөөх барилдаанд БНХАУ-ын Жан Тин Жоуд ялагдан шагналт V байрт орлоо.
Өнөөдөр эмэгтэйчүүдийн 58 кг-д Э.Гантуяа барилдана. Мөн энэ өдөр манай эрэгтэй бөхчүүд барилдах юм.

Д.Өлзий
Связанные новости