Сербийн "Лиман" баг тэргүүн байр эзэлж, 10 мянган ам.долларын шагнал хүртэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын төв талбайд зургадугаар сарын 3-4-нд сагсан бөмбөгийн 3х3 төрлийн цуврал Гран при "Ulaanbaatar Challenger" тэмцээн анх удаа болж шилдгүүдээ тодруулав.
Улаанбаатарын Гран при тэмцээнд дэлхийн шилдгүүд бүгд ирсэн бөгөөд дэлхийн чансааг тэргүүлэгч, дэлхийн аварга Сербийн тамирчин Душан Булут тэргүүтэй алдарт Novi Sad Al Wahda баг, 2016 оны World Tour-ийн аварга, Словенийн Ljubljana зэрэг 12 орны 16 баг өрсөлдөв.
Тус тэмцээнийг FIBA 3x3, Монголын 3х3 сагсан бөмбөг холбоо "MCS coca cola" ХХК-тай хамтран зохион байгуулав. Манай улсын шилдэг сагсан бөмбөгчид болох ОУХМ Б.Билгүүн, Т.Санчир, Д.Мөнхтүвшин, Ц.Азбаяр нар "South Gobi" багт тоглосон. Тэд хожил авч чадалгүй тэмцээний сүүлийн байрт орлоо. Энэ багт Д.Мөнхтүвшингээс бусад нь анх удаа 3х3 төрлөөр өрсөлдсөн юм.
Манай гол найдвар "UB Garuda" нэг хожилтой ч хэсгээсээ гарч чадалгүй тэмцээнээ өндөрлөв. Харин "Sukhbaatar" баг хамгийн өндөр амжилт үзүүлж, хоёр хожилтой хэсгээсээ шалгарсан юм. Тэд шөвгийн наймд Словенийн Ljubljana багт хожигдлоо.
Улаанбаатарын Гран при-гийн хагас шигшээд Сербийн Novi Sad Al Wahda, Liman, Словений Ljubljana, Испанийн Malaga багууд тунаж үлдсэн. Хагас шигшээгийн эхний тоглолтод Сербийн Novi Sad Al Wahda өрсөлдөгчөө эцсийн мөчид буулган авч шигшээд шалгарлаа. Тоглолтын үндсэн цаг 11:11-ээр өндөрлөв. Үндсэн цаг тэнцсэн тохиолдолд, түрүүлж хоёр оноо авсан баг нь хождог дүрэмтэй. Дэлхийн чансааг тэргүүлдэг Душан Булат гайхалтай тоглолт үзүүлэн хоёр оноо авч, багаа ялалтад хүргэж чадлаа.
Хүчирхэг Ljubljana багийг Liman 21:12-оор буулган авсан. Ийнхүү Серб улсын хоёр баг аваргын төлөө тоглож Liman хүчирхэг Novi Sad Al Wahda багийг хожин тэргүүн байр эзэлж 10 мянган ам.долларын шагнал хүртэв. Тэд Японы "FIBA 3x3 WORLD TOUR"-д өрсөлдөх эрхээ ч авлаа.
Хоёрдугаар байрт Сербийн Novi Sad Al Wahda баг шалгарсан бол гуравдугаар байрт Испанийн Малага, дөрөвдүгээр байрт Словенийн Ljubljana тус тус шалгарав.
Дашрамд сонирхуулахад, Сүхбаатарын талбайд болсон энэ тэмцээнд Серб, Словени, Бразил, Испани, Голланд, Австрали, Япон, БНАСАУ, Франц, Чех, ОХУ-ын шилдэг багууд ирсэн бөгөөд тэмцээнийг дэлхийн 100 гаруй оронд шууд дамжуулсан гэдгээрээ Монгол Улсын хувьд нийслэл хотоо сурталчилан таниулах том боломж байв. Сүхбаатарын талбайд өндөр хурдны интернетийг холбож, 468 хүний суудалтай талбайг засч тохижуулсан юм.

Д.Өлзий