Нийслэл эрүүл мэндийн бодлогын баримт бичигтэй болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunzaya@montsame.mn
2017-06-09 16:35:09
Улаанбаатар /МОНЦАМЭ/ Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн ээлжит хуралдаанаар “Нийслэлийн эрүүл мэндийн салбарыг хөгжүүлэх дэд хөтөлбөр”-ийг хэлэлцэж батлав. Ингэснээр нийслэл анх удаагаа эрүүл мэндийн бодлогын баримт бичигтэй болж байгаа юм.

Уг хөтөлбөрийн зорилго нь Нийслэлийн эрүүл мэндийн салбарын засаглалыг оновчтой, үр дүнтэй, ил тод болгож, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар хүртээмжийг иргэдийн болон үйлчилгээ үзүүлэгчдийн эрэлт хэрэгцээнд нийцүүлснээр иргэдийн эрүүл мэндийг сайжруулахад оршино.
Связанные новости