"Рэкетир-2" киноны нээлт болоход хоёр хоног үлджээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГҮзэгчдийн дунд хамгийн их хүлээлт үүсгээд буй "Рэкетир-2" киноны нээлт энэ сарын 21-нд болох юм байна. Саян гэгч залуугийн амьдралыг өгүүлэх "Рэкетир 1" бүтээлийн үргэлжлэлийг Сатай Фильмийн хамт олон 8 жилийн дараа бүтээж буйгаараа онцлогтой.
Киноны тэргүүн ангид 1990 онд Алматад өсч торнисон залуу авьяаслаг Боксын тамирчин Саян амьдралыг нударгаараа цэгцлэхээр шийдэж бохир ертөнцөд өөрийн мэдэлгүй ууссанаар адал явдлыг өрнүүлдэг. Энэ дэлхий дээр үнэгүй зүйл гэж байдаггүйг дэндүү оройтож мэдсэн боксчин маань амар хялбар олсон амьдрал ямар үнэ цэнэтэй вэ гэдгийг ухаарснаар 2-р анги эхлэх бөгөөд хувь заяа хоёр дахь боломжийг гол дүрийн залууд дахин олгодог аж.
Б.Заяа
Комментарии