Цэргийн дүйцүүлэх албыг 45 иргэн хаана
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Дорноговь /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн ИТХ-ын тэргүүлэгчид хуралдаж цэргийн дүйцүүлэх албыг 2017 оноос 2018 онд хаах иргэдийн тоог аймгийн хэмжээнд 45 байхаар баталлаа. Батлагдсан тоонд багтааж иргэдийг дүйцүүлэх албанд элсүүлж гэрээ байгуулан цэргийн анхан шатны болон гүнзгийрүүлсэн сургалтыг 2017, 2017 онд зохион байгуулж, явуулахад шаардлагатай зардлыг аймгийн ИТХ-аар батлуулж ажиллахыг аймгийн Засаг дарга Т.Энхтүвшинд даалгасан байна.
Хурлаар Тэргүүлэгчид цэргийн албыг дүйцүүлэн хаах иргэдийн нормативыг батлав. Үүнд үүрэгэвчтэй цүнх, дотуур хувцас, халбага, сэрээ, хувийн ариун цэврийн хэрэгсэл, лаа чүдэнз, гар чийдэн, өвлийн дулаан хувцас, хээрийн хөнжил, хүрз, царил, сүх хөрөө, хуурай хүнс зэрэг багтдаг байна.
Цэргийн дүйцүүлэх албанд энэ жил Айраг сумаас дөрөв, Хөвсгөл сумаас долоо, Замын-Үүд сумаас зургаа, Улаанбадрах сумаас гурав, Мандах сумаас хоёр, Даланжаргалан сумаас нэг, Сайхандулаан сумаас гурав, Эрдэнэ сумаас нэг, Өргөн сумаас гурав, Сайншанд сумаас найм, Иххэт сумаас хоёр, Алтанширээ сумаас таван хүнийг тус тус бүртгэнэ.
Цэргийн албыг дүйцүүлэн хаах иргэн нь хуулийн дагуу иргэний сургалт, дадлага, орон нутаг дахь батлан хамгаалах үйл ажиллагаа, гамшгаас хамгаалах дайчилгаа, цугларалт болон хил хамгаалалтад оролцсоноор үүргээ гүйцэтгэсэнд тооцогдоно.

Х.Эрдэнэбулган