Говь-Алтайн сонгогчдын 26.08 хувь нь саналаа өгөөд байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙГовь-Алтай /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 7 дахь удаагийн сонгуулийн санал хураах явц Говь-Алтай аймагт 79 хэсэг дээр амжилттай явагдаж байна.
12 цагийн байдлаар 9383 сонгогч саналаа өгсөн нь нийт 35981 сонгогчийн 26.08 хувь нь болж байна. Алтай, Төгрөг, Хөхморьт сумдын сонгогчдын 34.1-37 хувь саналаа өгсөн нь хамгийн өндөр ирцтэй байгаа бол Жаргалан, Халиун, Чандмань сумдын сонгогчдын санал өгөлт 19-20 хувьтай хамгийн бага нь байна.
Санал тоолох машин хэвийн ажиллаж, ямар нэгэн зөрчил дутагдал одоогоор гараагүй, цаг агаарын нөхцөл байдал тааламжтай байна.
Ш.Цоодол
Связанные новости
Министр юстиции и внутренних дел Монголии посетил Постоянную палату Третейского суда в Гааге
10 часа
В 2026 году Монголия и Россия отметят 105-ю годовщину установления дипломатических отношений
11 часа
Ulaanbaatar