Зургаан суманд сонгуулийн ирц талаасаа хэвийлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган /МОНЦАМЭ/ Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн санал хураалт Булган аймагт хэвийн үргэлжилж одоогийн байдлаар Баян-Агт, Бугат, Бүрэгхангай, Орхон, Сэлэнгэ, Хангал зэрэг зургаан суманд сонгогчдын 52,0-54,9 хувь нь саналаа өгөөд байна.
Аймгийн хэмжээгээр нэр жагсаалтад бичигдсэн сонгогчдын 46,89 хувь буюу 18752 иргэн саналаа өгчээ. Сонгуульд 26-55 насны иргэд идэвхтэй оролцож байгаа дүнтэй байна.
-Сонгуулийн санал хураалт ямар нэгэн зөрчил маргаан, техникийн доголдолгүй явж байна. Технологийн багийг 5 чиглэлд ажиллуулж бэлэн байдлыг хангуулж байна гэж аймгийн сонгуулийн хорооноос мэдээллээ.

М.Батжаргал