Эрчим хүчний шугамын тулгуур шон унаснаас Булган аймаг цахилгаангүй байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган /МОНЦАМЭ/ Булган, Орхон аймгийн хооронд эрчим хүчний шугамын 13 тулгуур шон унаснаас Булган аймаг, төвийн болон баруун бүсийн цахилгаан эрчим хүч хэрэглэгчид цахилгаангүй байна.
- Өчигдөр оройн борооны өмнөх хүчтэй салхины улмаас Булган-Эрдэнэтийн цахилгаан дамжуулах шугмын тулгуур шонгууд унаснаас 22.00 цагийн орчмоос эхлэн цахилгаан тасарсан. Харин манай албанд шөнийн 01.00 цагийн үед мэдэгдсэн. Энэ ослыг засварлахад 24-өөс дээш цагийн хугацаа шаардлагатай тухай мэдэгдсэн гэж аймгийн Онцгой байдлын газрын жижүүр хэллээ.
Энэ цахилгааны шугамын гэмтлийн улмаас өнөөдөр Эрдэнэт-Булганы цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн хэрэглэгчид цахилгаан эрчим хүчгүй өнжих нь байна.

М.Батжаргал