К.Роналду хүрэл медалийн төлөөх тоглолтонд оролцохгүй
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
МОСКВА./TASS/. Португалын хөлбөмбөгийн шигшээ багийн довтлогч Криштиану Роналду хүүхэд нь төрсөн гэх шалтгаанаар Тив хоорондын цомын тэмцээний хүрэл медалийн төлөөх тоглолтонд оролцохгүй болсон тухай “Marsa” сонинд мэдээллээ.
Тус сонинд бичсэнээр, дасгалжуулагчдын зөвлөл хүүхэд дээрээ очихыг зөвшөөрөн К.Роналдуд чөлөө олгосон байна. Үүнээс өмнө 6 дугаар сарын 8-нд тээгч эх К.Роналдуд ихэр хүүхдүүд төрүүлж өгсөн ба ихрүүдэд Ева, Матеу гэдэг нэр өгчээ.

Лхагва гарагт Португалын шигшээ баг Казань хотод Чилийн багт торгуулийн цуврал цохилтоор хожигдсон юм. Цомын тэмцээний дөрвөн тоглолтонд оролцсон К.Роналду хоёр гоол хийснээр хэсгийн гурван тоглолтын дүнгээр шилдэг тамирчнаар тодорчээ.
Хүрэл медалийн төлөө Португалын шигшээ баг Герман-Мексик хоёрын хожигдсонтой нь тоглох юм. Хүрэл болон алт медалийн төлөөх тоглолтууд 7 дугаар сарын 2-нд болно.
О.Барс