"Москва-2018" ДАШТ-ий тасалбарыг 12 дугаар сараас худалдана
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТМОСКВА./TASS/. ОХУ-д ирэх онд болох хөлбөмбөгийн ДАШТ-2018-ын тасалбаруудыг Оросыг зорих эрхээ авсан шилдэг багуудын сугалаа явагдсаны дараа борлуулж эхэлнэ. Энэ тухай Оросын Засгийн газрын шадар сайд, "Россия-2018" зохион байгуулах хорооны дарга Виталий Мутко мэдэгдлээ.
Шадар сайд хэлэхдээ “дөрөвдүгээр ангиллын билет буюу Оросын иргэдэд зориулсан тасалбаруудын тоог аль болох олон тоотой байлгахыг бид хичээх болно. Гэхдээ тасалбарын хуваарилалт бол ФИФА-гийн мэдлийн асуудал юм” гэв.
ДАШТ-2018-ын сонгон шалгаруулах шатны тэмцээнүүд 11 дүгээр сард дууссаны дараа шалгарсан багуудыг хэсгүүдэд хуваарилах сугалаа 12 дугаар сарын 1-нд Москва хотод болох юм.
ДАШТ-2018-ын тоглолтууд 2018 оны 6 дугаар сарын 14-нөөс 7 дугаар сарын 15 хүртэлх хугацаанд ОХУ-ын 11 хотын 12 цэнгэлдэх хүрээлэнд болно.
Дашрамд сонирхуулахад, ДАШТ-ийн тасалбарыг Оросын иргэдэд худалдах хамгийн доод үнэ нь 1280 рубль ажээ.
Г.Доржханд