Сэлэнгэ сумын Засаг дарга Ш.Насандулам аймгийн дээд шагнал хүртлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн дээд шагнал Ардын Хатанбаатар С.Магсаржавын нэрэмжит шагналыг Сэлэнгэ сумын Засаг дарга Шураагийн Насандуламд олгохоор аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид шийдвэрлэлээ.
Ш.Насандулам дөрөв дэх удаагийн сонгуулийн эрхийн хугацаанд сумын Засаг даргаар томилогдон ажиллаж, түүний засаг барьсан хугацаанд Сэлэнгэ сум улсын тэргүүний сумаар шалгарч байсан юм.
Математикийн багш мэргэжил эзэмших төрөлх сумынхаа хөгжил дэвшлийн төлөө зүтгэж, багш, хичээлийн эрхлэгч, захирлаас сумын Засаг даргын алба хашиж яваа нэгэн билээ.
М.Батжаргал
Связанные новости
Дирекция особо охраняемой природной территории пустыни Гоби удостоена государственной награды
1 день
Национальный музей "Чингис хаан" и библиотеки Ватикана подписали Меморандум о взаимопонимании
1 день
Ulaanbaatar