128 соёлон гарааны зурхай руу хөдөллөө
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Тулгар төрийн 2226, Их Монгол Улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадмын Соёлон насны морьд гарааны зурхай руу хөдөллөө.
Аз хийморийн билгэдэл хурдан соёолонгийн уралдаанд нийт 253 хурдан хүлэг бүртгүүлснээс шүд, үүлдэрлэг байдлаар нь шалгаж 128 нь гарааны зурхай руу хөдөлсөн юм. Уралдахаар бүртгүүлсэн хүлгүүдэд өмнө нь улс, бүсийн чанартай уралдаанд түрүүлж, айрагдаж байсан олон хурдан хүлэг байна. Тухайлбал, Говь-Алтай аймгийн Халиун сумын уугуул, улсын Алдарт уяач Ө.Охиноогийн хар, Төв аймгийн Алтанбулаг сумын уугуул, аймгийн Алдарт уяач Д.Ганзоригийн сартай ухаа, Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын уугуул, аймгийн Алдарт уяач Ц.Энхтайваны хүрэн, Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын уугуул, Тод манлай уяач Д.Ганбаатарын бор, хүрэн, Завхан аймгийн Тосонцэнгэл сумын уугуул, улсын Манлай уяач Т.Галбадрахын бор бүртггүүлсэн байна.
Мөн Дархан-Уул аймгийн Дархан сумын уугуул, аймгийн Алдарт уяач Д.Баярсайханы Бүлтэн хээр, Дундговь аймгийн Хулд сумын уугуул, МУ-ын Алдарт уяач Б.Лхагва-Очирын хүрэн, Сэлэнгэ аймгийн Баянгол сумын уугуул, аймгийн Алдарт уяач Т.Төрмөнхийн Удам бор, Төв аймгийн Баян сумын уугуул Э.Анарын бор халзан, Сүхбаатар аймгийн Халзан сумын уугуул, аймгийн Алдарт уяач Ж.Мөнхсүрэнгийн бор зэргийг нэрлэж болох юм.

Ч.Ариунболд