Америкийн усанд сэлэгч эмэгтэй К.Ледеки дэлхийн 12 удаагийн аварга боллоо

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
bars@montsame.mn
2017-07-26 09:27:52
БУДАПЕШТ./TASS/. АНУ-ын эмэгтэй тамирчин Кэти Ледеки Унгарын нийслэл Будапешт хотод болж буй усан спортын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний чөлөөт сэлэлтийн 1500 м-ийн зайд алтан медаль хүртжээ.

Олимпын таван удаагийн аварга тэрбээр 15 минут 31,82 секундын амжилт үзүүлсэн нь дээрх зайн уралдааны түүхэнд дөрөвдүгээрт бичигдэх амжилт болж байгаа юм. Удаах байранд Олимпын аварга, дэлхийн дөрвөн удаагийн аварга Испанийн тамирчин Мирея Бельмонте 15 минут 50,59 секундийн амжилтаар орсон бол Италийн тамирчин Симона Квадарелла 15 минут 53,86 секундийн амжилтаар хүрэл медаль хүртжээ.

К.Ледеки 12 дахь удаагаа дэлхийн аварга болсноор ДАШТ-ийн түүхэн дэх хамгийн алдартай тамирчин болж байгаа юм.  Үүнээс өмнө түүний эх орон нэгт Мисси Франклин ДАШТ-нээс 11 алтан медаль хүртэж байжээ.

Усан спортын ДАШТ 7 дугаар сарын 30-нд өндөрлөнө.
О.Барс 

 

 

Связанные новости