Циркчин Б.Зуунжин СТА цол тэмдэг хүртэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГМонгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2015 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн тушаалаар Б. Зуунжинг Монгол Улсын Засгийн газрын шагнал "Соёлын тэргүүний ажилтан” хүндэт тэмдгээр шагнажээ.
Шагналыг Монгол Улсаас Холбооны Бүгд Найрамдах Бразил Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ч.Сосормаа Бразил Улсын Палмас хотод өнгөрсөн сарын 23-31-нд болсон Дэлхийн Уугуул иргэдийн анхны спортын наадмын үеэр гардуулан өгөв.
Түүнийг Өмнөд Америк тивд 1995 оноос хойш Монгол Улсынхаа нэр төрийг өндөрт өргөж, циркийн урлагийг сурталчилж явааг үнэлэн энэхүү шагналаар шагнажээ.
Ж.Болор
Связанные новости
Министр юстиции и внутренних дел Монголии посетил Постоянную палату Третейского суда в Гааге
20 часа
В 2026 году Монголия и Россия отметят 105-ю годовщину установления дипломатических отношений
20 часа
Дирекция особо охраняемой природной территории пустыни Гоби удостоена государственной награды
1 день
Ulaanbaatar