Марокко 2026 оны хөл бөмбөгийн ДАШТ-ийг зохион байгуулах эрхийн төлөө өрсөлдөнө

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
dorjkhand@montsame.mn
2017-08-11 17:37:31
 РАБАТ. /ВВС/. Марокко улс 2026 оны хөл бөмбөгийн ДАШТ-ийг зохион байгуулах эрхийг авахын төлөө өрсөлдөхөөр шийдсэн тухай тус улсын Хөл бөмбөгийн холбоо өнөөдөр мэдэгдлээ.

2026 оны ДАШТ-ийг зохион байгуулах хүсэлтэй улс орнуудыг бүртгэх хугацаа өнөөдрөөр дуусгавар болж байгаа аж.

АНУ, Канад болон Мексик улс энэ ДАШТ-ийг хамтран зохион байгуулах хүсэлтэй байгаагаа өнгөрсөн дөрөвдүгээр сард Дэлхийн хөл бөмбөгийн холбоо буюу ФИФА-д уламжилж байсан билээ.
 
Хөл бөмбөгийн ДАШТ Африк тивд ганцхан удаа л болж байсан. Тодруулбал, 2010 онд ӨАБНУ-д байсан юм.

Марокко улсын хувьд ДАШТ-ийг зохион байгуулах эрхийг авах хүсэлтээ тав дахь удаагаа гаргаж байгаа нь энэ аж.

ФИФА-гийн энэ оны эхээр хийсэн өөрчлөлтийн дагуу 2026 оны ДАШТ-д 32 бус 48 баг өрсөлдөнө. Энэ ДАШТ-ийг зохион байгуулах улс 2020 онд тодорхой болно.

Г.Доржханд
Связанные новости