Увс аймгийн ахмадууд хуралдлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2017-08-22 10:28:18
Увс /МОНЦАМЭ/. Аймгийн Ахмадын холбооны бага хурал өчигдөр Улаангомд боллоо. Тус хуралд сумдын ахмадын төлөөллүүд оролцож ахмадуудад тулгамдаж байгаа асуудлыг авч хэлэлцлээ.

Энэхүү хуралд аймгийн Засаг дарга Д.Батсайхан оролцсон бөгөөд тэрбээр ахмадуудын тавьсан санал хүсэлтийг сонсож, хариулт өгсөн юм. Ахмадуудын хувьд тэтгэвэр хүрэлцээгүй байна, эмнэлгийн тусламж үйлчилгээг санасан хэмжээнд авч чадахгүй байна, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх газар хомс байна гэсэн асуудлуудыг хөндөж байлаа. Энэ үеэр зарим ахмад настнуудыг шагнаж урамшуулав.
Б.Замбал
Связанные новости