Ману Жинобили NBA-ийн “Сан-Антонио” клубтэй шинэ гэрээ байгууллаа
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
НЬЮ-ЙОРК./TASS/. Аргентины иргэн Ману Жинобили NBA-ийн “Сан-Антонио” клубтэй хоёр жилийн гэрээнд гарын үсэг зуржээ. Энэ тухай Yahoo-ийн сэтгүүлч Шэмс Чарания өөрийн твиттер хуудсандаа мэдээлжээ.
Дээрх хоёр жилийн хугацаатай шинэ гэрээгээр өдгөө 40 настай хамгаалагч 5 сая долларын цалин авах юм.
М.Жинобили бүх карьераа “Сан-Антонио”-д тоглосон ба тэрбээр 2002 оноос эхлэн мэргэжлийн сагсан бөмбөгт анх тоглож эхэлжээ. Тус багийн бүрэлдэхүүнд тэрбээр NBA-ийн дөрвөн удаагийн аварга /2003, 2005, 2007, 2014 он/ болж байсан аж. Өнгөрсөн тоглолтын улиралд тэрбээр тогтмол аварга шалгаруулах тэмцээнд 69 тоглолт хийж, тоглолт тус бүрт дундажаар 7,5 оноо авчээ. Плей-офф-ийн тэмцээнд М.Жинобили 16 тоглолт хийж, тоглолт тус бүрт 6,6 оноо авч байжээ.
М.Жинобили Аргентины шигшээ багийн бүрэлдэхүүнд 2004 оны Олимпийн тоглолтонд түрүүлж мөн 2008 онд хүрэл медаль хүртэж байжээ.

О.Барс