Дара Хосровшахи “Uber” компанийн тэргүүн болно
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
НЬЮ-ЙОРК./TASS/. Аялал жуулчлалын “Expedia” компанийн эзэн Дара Хосровшахи онлайн үйлчилгээний “Uber” компанийн Ерөнхий захирал болно. Энэ тухай ням гарагт “The New York Times” сонин “Uber” компанийн удирдлагуудын энэ амралтын өдрүүдээр болсон зөвөлгөөний талаарх мэдээлэл бүхий эх сурвалжийг иш татан мэдээлжээ.
Тус зөвөлгөөн ням гарагийн орой дууссан ба “Uber” компанийн Ерөнхий захирлын албан тушаалд өрсөлдсөн “General Electric” компанийн Жеффри Иммелт, “Hewlett-Packard”-ын Маргарет Уитмен нар ялагдал хүлээжээ.
6 дугаар сарын дундуур Т.Каланик тус компанитай холбоотой дараалсан дуулиан, мөн ар гэрийн гачигдлын /эх нь нас барсан/ улмаас тодорхойгүй хугацаагаар амралтаа авсан билээ. Дараахан нь Т.Каланикын ийн амралтаа авах болсны цаад шалтгаан нь томоохон таван хөрөнгө оруулагчдын зүгээс түүнийг огцрохыг шаардсан явдал байсан нь тодорхой болсон юм.
“Uber” компани нь гар утасны аппликэшн ашиглан хувийн таксины үйлчилгээ авах боломжийг олгодог нэртэй автотээврийн онлайн үйлчилгээний компани юм. Сан-Франциско-д төв байр нь байрладаг тус компанийг 2009 онд бизнесмен Трэвис Каланик, Гаррет Кэмп хоёр үүсгэн байгуулж байжээ. Одоогийн байдлаар “Uber” компани 80 орны 500 хотод үйл ажиллагаагаа явуулдаг байна.

О.Барс