М.Шарапова дэлхийн чансааны хоёрт ордог теннисчинг ялжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
НЬЮ-ЙОРК./TASS/. Оросын теннисчин Мария Шарапова АНУ-ын Нью-йорк хотод болж буй Америкийн нээлттэй аварга шалгаруулах тэмцээний нэгдүгээр тойрогт дэлхийн чансааны хоёрт бичигддэг Румыны теннисчин Симон Халепыг хожжээ.
50,4 сая долларын нийт шагналын сантай тус тэмцээнд өдгөө 30 настай Оросын тамирчин М.Шарапова тусгай урилгаар /wild card/ оролцож байгаа бөгөөд тэрбээр Симон Халепыг 6:4, 4:6, 6:3-ийн харьцаагаар ялжээ.
Эмэгтэй теннисчдийн холбооны чансааны 146-д бичигдэж буй М.Шарапова “US Open” тэмцээний эхний раундад нэг ч хожигдоогүй ба хоёрдугаар тойрогт тэрбээр Унгарын теннисчин Тимея Бабоштой тоглоно.
“US Open” тэмцээн 9 дүгээр сарын 10-нд өндөрлөнө. Өнгөрсөн онд тус тэмцээнд Германы теннисчин Ангелик Кербер түрүүлж байжээ. АНУ-ын тус нээлттэй тэмцээн 137 дахь удаагаа болж байгаа ба уг тэмцээн нь Их дуулгын цуврал тэмцээний улирлын сүүлийнх нь ажээ.
О.Барс