Энэтхэгийн эмнэлэгт нэг сарын хугацаанд 49 нярай энджээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
ШИНЭ-ДЕЛИ. /Reuters/. Энэтхэгийн хойд нутгийн Уттар-Прадеш мужийн нэгэн улсын эмнэлэгт 49 нярай гэнэт эндсэн гэх хэргийг цагдаа нар мөрдөн шалгаж эхэлжээ.
Тус мужийн Фарроххабад хотын Нэгдсэн эмнэлэгт наймдугаар сарын 20-ныг хүртэлх нэг сарын хугацаанд 49 нярай эндсэн байна.
Эх сурвалжуудын мэдээлснээр, хүүхдүүд эхээс мэндэлж байхдаа болон эрчимт эмчилгээ хийлгэж байхдаа амьсгал хураажээ. Хүчилтөрөгч дутагдсаны улмаас ийм хэрэг болсон байж магадгүй гэсэн урьдчилсан дүгнэлтийг гаргаад байгаа аж.
Цагдаа нар тус эмнэлгийн хүчилтөрөгчөөр хангах төхөөрөмжийг шалгаж, эмч ажилтнуудыг нь байцааж байгаа гэнэ.
Уттар-Прадеш мужийн өөр нэгэн эмнэлэгт 60 гаруй хүүхэд “хүчилтөрөгч дутагдсан”-ы улмаас нас барсан хэрэг мөн өнгөрсөн сард гарсан билээ. Энэ хэрэгтэй холбогдуулан гурван хүнийг саатуулаад байгаа аж.
Дээрх хоёр хэргийг эмнэлгийн эмч ажилтнууд хариуцлага алдсаны улмаас болсон гэж хүүхдүүдийн ар гэрийнхэн үзэж байна.

Г.Доржханд