УИХ-ын даргад хариуцлага тооцох нөхцөл үүсч болзошгүйг анхааруулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2017-09-06 16:26:27
Улаанбаатар /МОНЦАМЭ/ УИХ дахь Ардчилсан намын бүлгээс УИХ-ын дарга М.Энхболдод анхааруулга хүргүүллээ.

УИХ дахь МАН-ын бүлгийн нэр бүхий гишүүдийн өргөн барьсан Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг огцруулах асуудлыг хэлэлцэх хуулийн хугацаа өнөөдөр дуусч байгаа. Гэвч Тусгай хяналтын дэд хороог хуралдах хүртэл МАН-ын бүлэг Ээлжит бус чуулганаас завсарлага аваад байгаа юм. Үүнтэй холбогдуулж УИХ дахь Ардчилсан намын бүлгээс, хэрэв хуулийн хугацаанд Засгийн газрыг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж чадахгүйд хүрвэл Үндсэн хууль зөрчсөн үйлдэл болж, УИХ-ын даргад хариуцлага тооцох нөхцөл үүсч болзошгүй байгааг анхааруулж байгаа аж.
Мөн тус бүлэг УИХ-ын дарга МАН-ын бүлэгт хугацаагүй завсарлага өгсөн нь хууль зөрчсөн үйлдэл боллоо гэж үзжээ.
Н.Туяа
Связанные новости