Сэргээш хэрэглэсэн гэгдэж байсан Оросын 95 тамирчныг цагаатгажээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
МОСКВА. /Спутник/. Сэргээшийн эсрэг дүрэм журмыг зөрчсөн гэж сэжиглэгдэж байсан ОХУ-ын 95 тамирчныг Дэлхийн сэргээшийн эсрэг агентлаг /ДСЭА/ цагаатгасан гэж Оросын “Спутник” агентлаг өнөөдөр мэдээллээ.
ДСЭА-ийн дотоод мөрдөн шалгалтын тайланд дурдсанаар, Оросын 96 тамирчныг сэргээш хэрэглэсэн гэж сэжиглэн шалгаж байсан бөгөөд тэдний 95-ыг нь сэргээш хэрэглэсэн гэх хангалттай нотлох баримт байхгүй байгаа учир цагаатгажээ.
Америкийн “Нью-Йорк Таймс” сонинд анх нийтлэгдсэн тус байгууллагын шалгалтын тайланд цагаатгагдсан тамирчдын нэрсийг дурдаагүй байна.
Харин ДСЭА-ийн шинжээчид Москва дахь лабораториос хурааж авсан тамирчдын сэргээшийн шинжилгээний дээжийг дахин шинжилж үзэхэд Оросын нэг тамирчин сэргээшийн эсрэг дүрэм журмыг зөрчсөн нь нотлогджээ.
Сэргээшийн эсрэг олон дүрэм журмыг зөрчсөн гэж ДСЭА 2015 онд Оросыг буруутгаж, Оросын Сэргээшийн эсрэг үндэсний төв буюу РУСАДА-гийн Москва дахь лабораторийн үйл ажиллагааг зогсоосон юм.
Орос сэргээшийн эсрэг дүрэм журмуудыг ноцтой зөрчиж, тамирчид нь төрөөс санхүүжүүлсэн сэргээшийн хөтөлбөрт хамрагдсан гэх агуулга бүхий хоёр хэсэг тайланг ДСЭА-ийн ажлын хэсгийн ахлагч МакЛарен өнгөрсөн онд гаргаж байв.
Эдгээр тайланг танилцуулсныхаа дараа ДСЭА Оросын тамирчдыг бүгдийг нь Риогийн Олимпын наадамд оролцохыг хориглохыг Олон улсын Олимпын хороонд уриалж байсан юм. Мөн энэ сэргээшийн дуулиантай холбоотойгоор Оросын Паралимпын багийг 2016 оны зуны Паралимп болон 2018 оны өвлийн Паралимпод оролцохыг Олон улсын Паралимпын хороо хориглосон билээ.
Оросын спортын салбарт сэргээштэй холбоотой бага сага асуудал байгааг ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Спортын сайд Павел Колобков нар үгүйсгээгүй ч тамирчид төрөөс санхүүжүүлсэн сэргээшийн хөтөлбөрт хамрагдсан гэх мэдээллийг бүрэн няцаасаар байгаа юм.

Г.Доржханд