"Powerlifting"-ийн дэлхийн аваргын тэмцээнээс 3 алт хүртэв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬЭнэ сарын дундуур ОХУ-ын Курск хотод 28 орны 1000 гаруй тамирчин powerlifting-ийн дэлхийн цомын аваргын төлөө хүч үзэв.
Тус тэмцээнд Дорноговь аймгийн Замын-Үүд сумын харьяат спортын дэд мастер, аймгийн начин Л.Ариунжаргал хүчний гурван төрөл болох 100 кг-ийн төрлийн M1 ангилалд оролцож тэргүүн байрт шалгарч алтан медаль хүртжээ. Мөн спортын дэд мастер Б.Өнөрбат таталтын төрөлд 230 кг-ыг татаж түрүүлэн дэлхийн аварга боллоо. Харин залуу тамирчин Д.Алтанхуяг шахалтын төрөлд 130 кг-ыг шахаж мөн дэлхийн аваргын алтан медалыг хүртсэн аж. Тамирчдын гаргасан энэхүү амжилтыг үнэлж Замын-Үүд сумын Засаг дарга хүндэт жуух бичиг, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнав.
Х.Эрдэнэбулган
Комментарии