Газар хөдлөлтийн мэдээлэл боловсруулах арга зүйд суралцав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Увс /МОНЦАМЭ/. Монгол Улсад орчин цагийн Одон орон, Геофизикийн шинжлэх ухаан үүсч хөгжсөний 60 жилийн ойг тохиолдуулан ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэнгээс “Баруун бүсийн газар хөдлөлтийн мэдээлэл боловсруулалт, арга зүй” сэдэвт орон нутаг дахь салбаруудын эрдэм шинжилгээний ажилтнуудын сургалт семинарыг Увс аймагт зохион байгууллаа. Газар хөдлөлтийн давтамж баруун аймгуудад хамгийн их гардаг бөгөөд улсын хэмжээнд Говь-Алтай тэргүүлж, Увс удаалдаг байна.
Иймээс мэргэжлийн хүмүүс нэг дор цуглаж, бүс нутгийн газар хөдлөлтийн асуудлаар мэдлэгээ солилцсон байна. Сургалт семинарт, ЗХУ-ын баатар, Монгол Улсын баатар, Монгол Улсын иргэн сансрын нисгэгч, Астропаркийн салбарын дарга Ж.Гүррагчаа, ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэнгийн захирал, ШУ-ны доктор С.Дэмбэрэл, Хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга Ч.Одонбаатар тэргүүтэй хүмүүс, мөн Увс аймгийн газар хөдлөлтийн станцын дарга Л.Бат-Өлзий, аймгийн ИТХ-ын дарга Э.Насанбат, баруун аймгуудын холбогдох салбарын төлөөллүүд, Байгаль орчны салбар болон газрын харилцааны байгууллагуудын мэргэжилтнүүд оролцлоо.

Б.Батхүү