Чацарганы баяр анх удаа зохион байгууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Увс /МОНЦАМЭ/. Аймгийн ЗДТГ-аас Увс аймаг дахь Худалдаа аж үйлдвэрийн танхим болон Хүнс, хөдөө аж ахуйн газартай хамтран анх удаагаа Чацарганы баяр зохион байгууллаа. Баярын арга хэмжээний нээлт, зөвлөлгөөн "Ойрад" ХЖТ-т болсон бөгөөд энэ үеэр SEQUA төсөл буюу Монголын худалдаа аж үйлдвэрийн танхим, Германы худалдаа аж үйлдвэрийн танхимуудын холбооны Хоорондын хамтын ажиллагааны төслийн зохицуулагч Рольф Шпайт мэндчилгээ дэвшүүлсэн юм.
Зөвлөлгөөнд “Чацарганы салбарын өнөөгийн байдал, цаашид хийгдэх ажил” сэдвээр аймгийн ХХААГ-ын дарга Д.Төмөр-Очир, “Жимс, жимсгэний салбарын ажлын тайлан, зорилт”-ын талаар Увс аймаг дахь жимс, жимсгэний холбооны тэргүүн Ж.Доожав, “Чацаргана тарих арга, агратехник ба сорт”-ын талаар Газар тариалан, эрдэм шинжилгээний хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Б.Батболд, “Чацарганы үйлдвэрлэл, технологи” сэдвээр “Увс хүнс” ХК-ийн захирал Л.Мөнхнаран, “Чацарганы газар зүйн заалт” сэдвээр Франц-Монголын газарзүйн заалт дээрх хамтын ажиллагааны зохицуулагч Бландинь Арвис нар илтгэл тавьлаа.
“Чацарганы баяр”-ын хүрээнд зохион байгуулагдсан бас нэг томоохон арга хэмжээ бол “Намрын ногоон өдрүүд” үзэсгэлэн худалдаа юм. Энэхүү арга хэмжээнд чацаргана болон бусад төрлийн жимс жимсгэнэ тариалж, түүнийгээ боловсруулан бүтээгдэхүүн үйлдвэрлэж зах зээлд нийлүүлж буй нийт 20 гаруй компани, хоршоод, хувь хүмүүс оролцон өөрсдийн үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнээр үзэсгэлэн худалдаа явууллаа. Энэ жилийн үзэсгэлэн худалдаанаас харахад бүтээгдэхүүний нэр төрөл олширч, сав баглаа боодол, чанар хүртээмж сайжирч, оролцоо нэмэгдсэн нь харагдаж байв. Мөн энэ үеэр бяцхан сурагчдын урлагийн тоглолт, гар зураг, шүлэг болон бусад төрлийн тэмцээн уралдаанууд зохион байгуулагдаж, үзэсгэлэн худалдаанд оролцогчдын дунд шилдэг бүтээгдэхүүн шалгаруулж шагнаж урамшуулсан юм.

Б.Батхүү